Нэвтрэх хэсэг

Нууц үг мартсан ?

Бүртгүүлэх

Мэдээллээ оруулна уу:

Нууц үг сэргээх ?

Бүртгүүлсэн эмэйл хаягаа оруулна уу:

Баталгаажуулах линк авах

Бүртгүүлсэн эмэйл хаягаа оруулна уу:
Баталгаажуулах линк авах

Нууц үг солих

Нууц үг солих
Бүртгүүлээгүй ?    Бүртгүүлэх!
Таны гарын үсэг цахим боллоо
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ ТООН ГАРЫН ҮСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХДЭЭ “ТРИДУМ КЭЙ” ХХК-ИЙН ЗҮГЭЭС ТАНД ТАВЬЖ БУЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГЫГ ТУСГАСАН ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ ЮМ. ИЙМД ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ САЙТАР ТАНИЛЦАНА УУ.

ТЭЭГЧ ТӨХӨӨРӨМЖ, ТҮҮНИЙ НӨХЦӨЛ
  1. Тээгч төхөөрөмж гэдэг нь тоон гарын үсгийг агуулж буй хадгалах төхөөрөмж юм.
  2. Тээгч төхөөрөмж нь PIN буюу нэвтрэх нууц үг, SO PIN буюу Нэвтрэх нууц үгийг сэргээх нууц үг гэсэн 2 төрлийн нууц үг ашигладаг.
  3. Тээгч төхөөрөмжийн нэвтрэх нууц үгийг 10 удаа буруу оруулсан тохиолдолд төхөөрөмж түгжигдэх ба SO PIN нууц үгийг зөв оруулснаар түгжээг тайлах боломжтой.
  4. Тээгч төхөөрөмжийн SO PIN нууц үгийг 10 удаа буруу оруулсан тохиолдолд гэрчилгээ хүчингүй болох ба төхөөрөмжийг форматласанаар сэргээх боломжтой.
  5. Тээгч төхөөрөмжийн PIN ба SO PIN нууц үгнүүдийн нэвтрэх эрхийг тоон гарын үсэг эзэмшигчийн хүсэлтийн дагуу өөрчлөх боломжтой.
ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ, ТҮҮНИЙ НӨХЦӨЛ
  1. Тоон гарын үсэг гэдэг нь гарын үсэг, тамга тэмдгийг орлох цахим баримт бичиг юм.
  2. Тоон гарын үсгийн гэрчилгээг 1 жилийн хугацаатай олгоно.
  3. Тээгч төхөөрөмжийн SO PIN нууц үгийг 10 удаа буруу оруулж тээгч төхөөрөмж түгжигдсэн тохиолдолд гэрчилгээг сэргээх боломжгүй ба эзэмшигч гэрчилгээг шинээр авна.
ТА ТООН ГАРЫН ҮСГИЙН ЭЗЭМШИГЧ БОЛСНООР ДАРААХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ
  1. Хувийн түлхүүрийн тээгч төхөөрөмжийн нэвтрэх нууц үг (PIN) болон SO PIN нууц үгийг мартахгүй, санаж байх;
  2. Хувийн түлхүүрийн тээгч төхөөрөмжийн нэвтрэх нууц үг (PIN), SO PIN нууц үгийг бусдаас нууцлах;
  3. Хувийн түлхүүрийн тээгч төхөөрөмжийг бусдад дамжуулахгүй байх;
  4. Хувийн түлхүүрийн нууцлалыг найдвартай хадгалах;
  5. Хувийн түлхүүрийг бусад этгээд мэдсэн, эсвэл мэдэх үндэслэлтэй гэж үзсэн бол энэ тухай гэрээт бүртгэлийн нэгж болон гэрчилгээ олгогч байгууллагад нэн даруй мэдэгдэх;
  6. Хувийн түлхүүр тээгч төхөөрөмжийг алдсан гэж үзсэн бол энэ тухай гэрээт бүртгэлийн нэгж болон гэрчилгээ олгогч байгууллагад нэн даруй мэдэгдэх;
ГЭРЧИЛГЭЭГ СЭРГЭЭХ
  1. Хүчингүй болсон гэрчилгээг сэргээх боломжгүй.
  2. Үйлчилгээний хугацаа дууссан эсвэл хүчингүй болсон тохиолдолд дахин шинээр авах хүсэлт илгээнэ.
  3. Түдгэлзүүлсэн гэрчилгээг сэргээхдээ утсаар эсвэл бүртгэлийн нэгж дээр очиж бүртгэлийн ажилтаны асуумжинд хариулснаар сэргээх боломжтой.
ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ
  1. Гэрчилгээг эзэмшигчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу түдгэлзүүлж, хүчингүй болгоно
  2. Гэрчилгээг түр хугацаанд түдгэлзүүлэхдээ утсаар эсвэл бүртгэлийн нэгж дээр очиж бүртгэлийн ажилтаны асуумжинд хариулснаар түдгэлзүүлэх боломжтой.
  3. Гэрчилгээг түдгэлзүүлсэн хугацаа нь гэрчилгээний гэрээний хугацаанд тооцогдоно.
  4. Гэрчилгээний хугацаа дуусгавар болсон
  5. Гэрчилгээ эзэмшигч иргэн нас барсан
  6. Гэрчилгээг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон
  7. Гэрчилгээ эзэмшигч үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй
ГЭРЧИЛГЭЭГ СУНГАХ
  1. Хугацаа нь дууссан гэрчилгээг дахин ашиглах боломжгүй.
  2. Гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө гэрчилгээг шинээр авч болно.
  3. Гэрчилгээг бүртгэлийн нэгж дээр биеэр очих эсвэл он-лайн системээр шинээр олгоно.
  4. Шинээр олгож буй гэрчилгэ нь 1 жилийн хугацаатай байна.
ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ
  1. Гэрчилгээ эзэмшигч өөрийн буруугаас болж хувийн түлхүүрийг алдсан, хувийн түлхүүрийн нууцыг задалснаас үүдэх хариуцлагыг эзэмшигч тал өөрөө хүлээнэ.
  2. Итгэмжлэлээр олгосон гарын үсгийг хууль бусаар ашигласнаас үүдэх хариуцлагыг итгэмжлэгч тал өөрөө хүлээнэ.